Мэдээ, Мэдээлэл

Тээврийн нэр томьёо:

Тээврийн нэр томьёо:

АТА /Actual Date of Arrival/– Ачаа хүрсэн бодит хугацаа буюу Тээврийн хэрэгсэл (усан онгоц) хүрэх газарт хүрсэн бодит цаг
мөчийг илэрхийлнэ.
AWB /Airway bill /-Агаарын ачааны тээврийн баримт
DGR /Dangerous Goods Regulations /-Аюултай ачаа тээвэрлэх журам
DIM /Dimensions /-Ачааны урт, өргөн, өндрийн хэмжээс
ЕТА /Estmated Date of Arrival /-Ачаа хүрэх урьдчилсан хугацаа
EX-1 /Export Declaration /-Европын Холбооны Улсад үйлдвэрлэж худалдаалагдаж байгаа барааны экспортод гарч байгааг
баталсан олон улсын баримт
LDM /Loading meter /- Ачааны машин, чингэлэгийн өргөний хэмжээгээр 1м ба түүнээс урт хэмжээтэй
эзлэх ачааг хэлнэ
LCL / Less than Container Load /-Чингэлэгт ачигдах цуглуулбар ачаа. Бүтэн чингэлэг хүрэхгүй ачаануудыг нийлүүлэн нэг
чингэлэг дүүргэн тээвэрлэх үйлчилгээ юм
LTL /Less than Truck Load /-Ачааны машинд ачигдах цуглуулбар ачаа
FCL /Full Container Load /-Бүтэн чингэлэг тээвэр
TIR /Transports internationaux Routiers or International Road Transport /-TIR нээсэн улсын гаалийн хяналтаас TIR хаагдах улсын
гаалийн хяналт хүртэл үйлчилдэг гаалийн баримт бичиг. Өөрөөр хэлбэл TIR машин нь дамжин өнгөрч байгаа улсуудад
гаалийн хяналт шалгалтад орохгүй, зөвхөн ачаа хүрэх эцсийн цэг дээрээ гаалийн бүрдүүлэлт хийнэ
T/S /Transshipment /-Сэлгэн ачилт. Нэг тээврийн хэрэгслээр шууд ачааг хүргэх боломжгүй үед нэг тээврийн хэрэгслээс нөгөө
тээврийн хэрэгсэлд сэлгэн ачих. Голдуу усан онгоцноос усан онгоц руу сэлгэн ачихад түлхүү хэрэглэгдэнэ.
Т-1 /Transit declaration /-Транзитын мэдүүлэг. Европын холбооны бус гаралтай бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсаар
нэвт тээвэрлэхэд дагалдах транзит гаалийн мэдүүлэг. Үүнд мөн Европын гаалийн баталгаат агуулахаас гарч байгаа ачаа
хамаарна
Маnifest- Тээвэрлэлтэнд илгээх боомт дээр тээвэрлэгчийн агентаас үйлддэг усан онгоц, онгоцонд ачигдсан бүх мэдээлэл
Ачааны ломбо/ Сargo Seal /-Гадны нөлөөллөөс хамгаалах болон гаднаас ямар нэг зүйл нэмэлтээр оруулахгүйн тулд
чингэлэгийн хаалганы хэсэгт байрлуулсан металл төхөөрөмж
CBM /CUBIC METER / Энэ нь бүх төрлийн тээвэрт үндсэн хэмжигдэхүүн болдог
Ачмаг буюу поддон /pallet / -Ачаа барааг багцлан ачих модон тавцан. 2 төрлийн ачмагийг /поддон / тээвэрт өргөн хэрэглэдэг.
Стандарт ачмаг- 120см урт. 100см өргөн, 11.4см зузаантай ба FIN гэсэн бичиг хөлөнд нь түлж бичсэн байдаг. Дээд хэсэг нь
7ш, доод хэсэг нь 3ш банзнаас бүрдэнэ
Евро ачмаг-Европын холбооны Улсуудын ашигладаг нийтлэг стандарт ачмаг нь 120см урт, 80см өргөн, 11.4см зузаантай ба
EUR гэсэн тэмдэглэгээг хөлөнд нь түлж бичсэн байдаг. Дээд хэсэг нь 5ш, доод хэсэг нь 3ш банзнаас бүрдэнэ

Хуваалцах

Хайлт хийх

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Экспортын ачааны тээвэр

Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас

Холбоотой мэдээ

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид...

Таны хором бүр үнэтэй

ҮНИЙН САНАЛ АВАХ