Мэдээ, Мэдээлэл

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Төмөр замын сүлжээ
Монгол улс далайд гарцгүй, далайгаас алслагдмал байрлалтай боловч Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийн дунд байрласнаараа уг дэд бүтцийг ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах өргөн боломж бүрдсэн байдаг.  Бид 100 орчим улсыг хооронд нь холбосон төмөр замын сүлжээг ашиглан төмөр замын зуучийн үйлчилгээг үзүүлж байна.

•   ОХУ-ын төмөр замын сүлжээ
•   Транс Азийн төмөр замын сүлжээ
•   Транс Европын төмөр замын сүлжээ
•   БНХАУ-ын төмөр замын сүлжээ
Манай хамт олон дамжин өнгөрч буй хил, гаалийн талаархи мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан, улирлын нөлөөллөөс үүдсэн ачааллыг таамаглан, хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэсэн логистикийн шийдэл бүхий төмөр замын тээврийг харилцагчиддаа санал болгодог.
Төмөр замын тээврийн давуу тал:
•    Байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарахгүйгээр тээвэр зохион байгуулж болно
•    Байгаль орчинд ээлтэй тээвэр
Холимог тээвэр
Бид агаар, далай, автын тээврүүдийг төмөр замын тээвэртэй хослуулан таны логистикийн хэрэгцээ шаардлагад нийцсэн холимог тээврийн зуучийн үйлчилгээг зохион байгуулдаг. Тээвэрлэлтийн хугацаа, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор доорхи хувилбарууд бүхий холимог тээврийн санал болгож байна. Үүнд:
•    Далайн тээврийн чингэлэгээс битүү вагонд ачааг сэлгэн ачилт хийж нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг бууруулах
•    Тээвэрлэлтийн хугацааг багасгах зорилгоор эцсийн хүрэх газар хамгийн ойр далайн тээврийн боомтууд руу ачааг хүргэн, төмөр замаар тээвэрлэх
•    Бусад

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЗУУЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙН ТӨРӨЛ

Экспорт, импорт болон транзит тээвэр
БНХАУ, Транс Ази болон Транс Европын төмөр замын сүлжээг ашиглан Европ, Азийн орнууд руу цаашилбал холимог тээврийг ашиглан дэлхийн бусад улс руу болон улсаас экспорт, импорт болон транзит тээврийн зуучийн үйлчилгээ үзүүлнэ.

Чингэлэг, вагон болон задгай ачааны тээвэр
Таны ачааны шинж чанар, төрөл, овор хэмжээнээс хамааран тухайн ачааны онцлогт тохирсон энгийн хөргүүртэй, задгай, тавцант чингэлэг болон хөргүүртэй, тогтмол дулаант, бүтүү, хагас, тусгай зориулалтын цистерн, бункер, транспортер вагон зэрэг техник, хэрэгслийг ашиглан төмөр замын тээврийг зохион байгуулна.

Хуваалцах

Хайлт хийх

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Экспортын ачааны тээвэр

Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас

Холбоотой мэдээ

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид...

Таны хором бүр үнэтэй

ҮНИЙН САНАЛ АВАХ