Мэдээ, Мэдээлэл

Өөрийн тээврийн хэрэгцээ шаардлагаа бүрэн тодорхойлох

Өөрийн тээврийн хэрэгцээ шаардлагаа бүрэн тодорхойлох

Олон улсын худалдаа болон олон улсын тээвэрт тээвэр зуучлалын байгууллагууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Таны үнэ цэнэтэй ачаа барааг нэг цэгээс нөгөө цэгт хүргэхэд шаардлагатай тээвэрлэлтийн үйл явцад тулгарч болох бүхий л ажлуудыг таны өмнөөс хийж гүйцэтгэдэг бөгөөд таны асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай шийдэл бүтээгч байгууллагууд байдаг билээ. Тийм учраас танд мэргэжлийн, найдвартай, таны итгэл даах түнш болж чадахуйц тээвэр зуучлалын байгууллагыг хэрхэн сонгох талаар доорх зөвлөгөөг бэлдлээ

Өөрийн тээврийн хэрэгцээ шаардлагаа бүрэн тодорхойлох

Хамгийн түрүүнд та өөрт тулгарч буй тээврийн хэрэгцээгээ бүрэн тодорхойлох нь нэн чухал юм. Та ямар төрлийн ачааг хэр хэмжээтэйгээр ямар төрлийн тээврийн хэрэгслээр хэзээ хаанаас хаашаа тээвэрлэх зэрэг тээвэрлэлтэд шаардлагатай үндсэн мэдээллүүдээ тодорхой болгох хэрэгтэй юм. Ингэснээр тээвэр зуучийн байгууллагууд таны мэдээлэлд үндэслэн таны ачааны тээвэрлэлтэд хамгийн оновчтой хувилбаруудыг давуу, сул тал болон үнийн саналын хамт гаргаж өгөх болно.

Тээвэр зуучийн байгууллагууд таны хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг судлах

Тээвэр зуучийн үйлчилгээ нь маш сайн мэргэшсэн байдал Ноу-Хау дээр тулгуурладаг үйлчилгээ юм. Тиймээс тухайн тээвэр зууч таны хүссэн тээврийг хүссэн нөхцөлөөр тань тээвэрлэж чадах эсэхийг мэдэх хэрэгтэй.

Туршлага

Тусгай тээврийн нөхцөл шаарддаг маш олон ачаа байдаг. Жишээлбэл: Хүнд жинтэй, том оврын, аюултай ачаа, задгай ачаа, химийн ачаа, амьд амьтан гэх мэт. Эдгээр тусгай нөхцөл шаардсан ачааг тээвэрлэхэд туршалага хамгийн чухал бөгөөд та тээвэр зуучийн байгууллагаасаа өмнө нь ийм төрлийн ачааг амжилттай тээвэрлэж байсан эсэхийг тодруулаад үзээрэй.

Ямар нэгэн тээвэр зуучлалын холбоонд гишүүнчлэлтэй эсэх

Тээвэр зуучийн байгууллагын оршин тогтнодог үндэс нь гадаад дотоод харилцаа холбоо юм. Дэлхийн өнцөг булан бүрээс тээвэрлэлт хийхийн тулд  маш нарийн логистикийн гинжин хэлхээ үүссэн байдаг. Тиймээс нэр хүндтэй дотоод, гадаадын холбоо, сүлжэээдэд гишүүнээр элссэн байгууллага тодорхой хэмжээний чанарын шалгуур хангасан байдаг. Үүнээс гадна тэдний агентийн харилцаа холбоо өндөр, танд чанартай үйлчилгээ үзүүлж чадах эсэхэд баталгаа болж өгдөг.

Таны ачаа авах болон хүргэх улсад гэрээтэй агент байгаа эсэх

Таны харилцаж буй тээвэр зуучийн байгууллага таны ачаа авах улсад агенттай бол танд богино хугацаанд чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Хэрэв та Европын улсууд болон өөр тивүүдээс тээвэр хийлгэх гэж байгаа бол таны харилцаж буй тээвэр зуучийн байгууллага тухайн улсад агенттай бол таны ачаа хугацаандаа, аюулгүй, хямд өртөгөөр ирэх боломжтой юм.

Хуваалцах

Хайлт хийх

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Экспортын ачааны тээвэр

Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас

Холбоотой мэдээ

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид...

Таны хором бүр үнэтэй

ҮНИЙН САНАЛ АВАХ