Олон улсын бизнес эрхэлж буй хэн бүхэнд логистикийн буюу тэр...
XАНЖИНТРАНС XXК
Таны хором бүр үнэтэй
XАНЖИНТРАНС XXК нь 2013 оноос үйл ажиллагаагаа эxлүүлж тээвэрлэлтийн заx зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэн дэлxийн 80 гаруй орны 300 гаруй агентийн сүлжээ, далай төмөр зам, авто зам, агаарын тээвэрлэлт ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
ЗАМЫН МЭДЭЭ ШАЛГАХ
Захиалгын дугаар
XАНЖИНТРАНС XXК нь 2013 оноос үйл ажиллагаагаа эxлүүлж тээвэрлэлтийн заx зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэн дэлxийн 80 гаруй орны 300 гаруй агентийн сүлжээ, далай төмөр зам, авто зам, агаарын тээвэрлэлт ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Тус компани нь тээвэр зуучлалын салбарт олон жил ажиллаxдаа xарилцагчаа xүндэлж, xариуцлагаа уxамсарлан, зарчимч туршлагатай xамт олноор багаа бүрдүүлж, уян xатан xямд үнийн бодлого баримтлан заx зээлд шудрага өрсөлдөн, нийгмийн xариуцлага бүxий xарилцагчийн итгэлийг дааx компани байxын төлөө үргэлж xичээн ажилладаг.
БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
БҮХ ТӨРЛИЙН ЭНГИЙН АЧААНЫ ТЭЭВЭР:
Бид дэлхийн бүх орноос та бидний өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглэл, электрон бараа, барилгын материал гээд тээвэрлэх боломжтой бүхнийг төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна.
АГААРЫН ТЭЭВЭР:
Бид олон улсын агент болон агаарын тээвэрлэгчийн өргөн сүлжээгээр ачаагаа богино хугацаанд яаралтай авах хэрэгцээтэй үйлчлүүлэгчдэд зориулж хамгийн тохиромжтой шийдэлийг санал болгож байна. Агаарын тээвэр нь импорт экспортын түргэн муудах, температурын горим шаардсан, эмзэг, өндөр үнэтэй ачааг (хориглосноос бусад) хамгийн богино хугацаанд хүргэх шийдэл юм.
АВТО ЗАМЫН ТЭЭВЭР:
Европын холбоо, Евроази, Азийн орнуудаас Монгол улс руу ТИР КАРНЕТ бүхий авто машинаар бүх төрлийн ачааг богино хугацаанд импортлохоос гадна экспортын тээвэрлэлт хийнэ. Хэрвээ таны ачаа бүтэн машин дүүрэхгүй бол түүвэр ачааны хувилбарыг та сонгон ашиглах боломжтой.
ДАЛАЙН ТЭЭВЭР:
Дэлхийн өнцөг булан бүрт байрлах агентуудаараа дамжуулан таны хүссэн ачаа барааг далайн бүх усан боомтуудаас тээвэрлэх боломжтой. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хамгийн уян хатан, хямд үнийг санал болгодог бөгөөд ачаа ачигдсанаас хойшхи бүхий л замын мэдээг цаг тухай бүрт нь мэдээлж, тээвэрлэлт болон бичиг баримтын асуудлаар бүх төрлийн зөвлөгөөг өгдөг.
ЭКСПОРТЫН ТЭЭВЭР:
Бид Монгол улсаас уул уурхай, ноос ноолуур, арьс шир гэх мэт хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүнүүдийг TIR carnet бүхий автомашин ба далай, төмөр замын чингэлэгээр үйлчлүүлэгчийн хүссэн газарт найдвартай, түргэн шуурхай тээвэрлэх ложистикийн олон шийдэл бүхий экспортын үйлчилгээг санал болгож байна.
ТҮҮВЭР АЧААНЫ ТЭЭВЭР:
Эрхэм үйлчлүүлэгч таны худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн агуулахад цуглуулан, бусад ачаатай хамт чингэлэг болон автомашинаар тээвэрлэнэ. Та бүхэн манай тээврийн менежерүүдэд ачааны мэдээллээ өгсөнөөр бид таны ачаанд тохирсон тээврийн оновчтой гаргалгаа болон хямд үнийг санал болгох болно.
-Европын холбооны улс, хотуудаас
- -Зүүн Ази, БНХАУ
- -БНСУ
- -Япон
- -БНТУ
- -АНУ-аас тогтмол тээвэрлэн хүргэж байна.
ТРАНЗИТ ТЭЭВЭР:
Ази Европыг холбосон (Наушки Эрээн чиглэлийн) Монголоор дамжин өнгөрөх Сүхбаатар Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казакстаны коридороос 513 км, Манжуурынхаас 748 км дөт юм. Иймд 2 том гүрний дунд орших бидний хувьд маш том эдийн засгийн боломж тул манай хамт олон трансит тээврийг нэмэгдүүлэх тал дээр хичээн ажилладаг.
ОВОР ЖИНТЭЙ БОЛОН ТӨСЛИЙН ТЭЭВЭР
Манай хамт олон хэтрүү овортой, хүнд жинтэй техник тоног төхөөрөмж болон тээвэрлэлтийн тусгай нөхцөл, зохион байгуулалт шаардсан бусад олон төрлийн төслийн тээвэрлэлтүүд хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай бөгөөд урьдчилан мэдээлэл зөвлөгөө авч үйлчлүүлсэнээр ачаа бараанд учрах аливаа эрсдэлээс хамгаалагдах бүрэн боломжтой.
АЮУЛТАЙ АЧААНЫ ТЭЭВЭР:
Аюултай ачааны онцлог нь энгийн зорчигч тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглосон байдгаас гадна зарим улс орон төмөр замаар тээвэрлэхийг, эсвэл бүр улсаараа дамжуулан тээвэрлэхийг хориглодог.
Химийн болон аюултай ачааны тээвэрлэлт нь тусгай дүрэм журмын дагуу зохион байгуулагдаж цогц байдлаар логистик шийдлүүд шаардагдах үйлчилгээ бөгөөд манай тусгайлан бэлтгэгдсэн, туршлагатай баг эрхэм үйлчлүүлэгч харилцагч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж байна.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг илгээх, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсөний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм.
Түгээмэл асуулт хариулт
Khanjintrans.com
-Урдуур буюу Хятадын нутагаар 25-27 тонн ачаа тээвэрлэнэ
-Хойгуур буюу Оросын нутагаар 20 тонн ачаа тээвэрлэнэ
30м3 хүртэл ачаа ордог
– Урдуур буюу Хятадын нутагаар 26 тонноос хэтрэхгүй ачаа тээвэрлэнэ
– Хойгуур буюу Оросын нутагаар 20 тонн ачаа тээвэрлэнэ
-67м3 хүртэл ачаа ордог
-83м3 болон 21 тонноос хэтрэхгүй ачаа тээвэрлэнэ
1 Germany – UB 17
2 Austria – UB 16
3 Turkey – UB 25
4 Spain – UB 20
5 Russia – UB 10
6 Poland – UB 12
7 France – UB 18
8 Belarus – UB 13
9 Belguim – UB 19
10 Litva – UB 14
11 Латви – UB 14
12 Финлянд – UB 20
13 Гүрж – UB 16
14 Bulgaria – UB 15
15 Армени – UB 17
16 Норвеги – UB 20
17 Italy – UB 21
18 Узбекистан – UB 9
19 Казахстан – UB 9
20 Нидерланд – UB 18
Европоос чингэлэгээр тээвэрлэлт хийх
Европ тив дэх улсуудын боомтууд
1 Бельги Антверпен 35
2 Испани Валенсиа/ Барселон 40
3 Франц ФОС боомт /Ле Хавре 40
4 Итали Ла Спезиа /Венеци /Женев /Ливорно /Напльз 45
5 Англи Феликстөүв 33
6 Голланд Роттердам 36
7 Герман улс Хамбург 35
8 Польш улс Гданск 38
Азиас чингэлэгээр тээвэрлэлт хийх Ази тив дэх улсуудын боомтууд
1 Тайланд – Тианжин Бангкок/Лаем Чабанг /Лат Крабанг 23
2 Солонгос – Тианжин Бусан/Инчеон 6
3 Индонези – Тианжин Белаван /Жакарта / Сурубаяа 20
4 Бангладеш – Тианжин Читтагонг 23
5 Шри Ланка – Тианжин Коломбо 26
6 Вьетнам – Тианжин Хайпон /Хо Ши Мин / Дананг 20
7 Хонгконг – Тианжин Хонгконг 8
8 Турк – Тианжин Истанбул/Кумпорт / Измир / Мерсин 40
9 Тайван улс – Тианжин Кийлан/Тайчун 8
10 Энэтхэг – Тианжин Колкут / Нхава Шева 17
11 Филиппин – Тианжин Филиппин 16
12 Авсрали – Тианжин Сидней 27
13 Малайз улс – Тианжин Пасир Гудан/Пенан/Кланг 20
14 Сингапур – Тианжин Сингапур 12
15 Япон – Тианжин Токио/Ёокохама/Нагояа/Коби/Осака/Можи/Хаката 5
Траск буюу авто машины тээвэрлэлт сонговол тохиромжтой. 15-20 хоногт ачаа тээвэрлэгдэж ирдэг. Европын аль улсаас ирж байгаагаас тухайн хоног шалтгаалдаг. /Жич: Энэхүү тээврийн замнал хугацааны хувьд хурдан боловч үнийн хувьд өндөр байдаг /
Мэдээ, Мэдээлэл
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Төмөр замын сүлжээМонгол улс далайд гарцгүй, далайгаас алслагдмал байрлалтай боловч...
Авто тээврийн үндэсний төв тээвэр зохицуулагчдаа чадавхжуулав
Улаанбаатар Автотээврийн үндэсний төв” (АТҮТ)-өөс энэ оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах...
Экспортын ачааны тээвэр
Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног...
Тээврийн төрлүүд
Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид...
Өөрийн тээврийн хэрэгцээ шаардлагаа бүрэн тодорхойлох
Олон улсын худалдаа болон олон улсын тээвэрт тээвэр зуучлалын байгууллагууд...