Ази Европыг холбосон (Наушки Эрээн чиглэлийн) Монголоор дамжин өнгөрөх Сүхбаатар Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казакстаны коридороос 513 км, Манжуурынхаас 748 км дөт юм. Иймд 2 том гүрний дунд орших бидний хувьд маш том эдийн засгийн боломж тул манай хамт олон трансит тээврийг нэмэгдүүлэх тал дээр хичээн ажилладаг.
