Мэдээ, Мэдээлэл

ТЭЭВЭР ЗУУЧ ГЭЖ ХЭН БЭ? ТЭДНИЙ ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

ТЭЭВЭР ЗУУЧ ГЭЖ ХЭН БЭ? ТЭДНИЙ ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Тээвэр зуучийн байгууллага нь олон улсын болон дотоодын ачаа тээвэр зохион байгуулдаг бөгөөд бизнесийн байгууллага болон хувь хүний ачааг нэг цэгээс нөгөө цэгт тээвэрлэхэд шаардлагатай бүхий л үйл ажиллагааг хариуцдагаараа олон давуу талтай. Магадгүй та тээвэр зуучийн үйлчилгээ сонирхож байгаа боловч тэдний юу хийдгийг сайн мэдэхгүй байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу

Тээвэр зууч гэж хэн бэ?

Тээвэр зууч нь таны ачаа барааны онцлог болон хаанаас хаана хүрэхээс шалтгаалан авто тээвэр, далай, агаар, төмөр зам ашиглан тээвэрлэлтийг зохион байгуулдаг. Тэд тээврийн үйлчилгээ үзүүлэгч хэд хэдэн агентуудтай холбогдон танд хамгийн хямд бөгөөд шуурхай нөхцөлүүдийг санал болгох ба та өөрт хамгийн ашигтай нөхцөлийг сонгосноор цаг мөнгөө хэмнэх боломжтой болно.

Юунд ч санаа зовох асуудалгүй ачаагаа тээвэрлүүл

Тээвэр зуучийн үйлчилгээг ашигласнаар та ачаа тээвэрлэх процесст санаа зовох шаардлагагүй болно. Танд өмнө нь ачаагаа тээвэрлэх нь маш их дарамт, стресстэй  санагддаг байсан бол тээвэр зууч таны ачааг тээвэрлэхэд шаардлагатай бүх шатны ажиллагааг таны өмнөөс зохион байгуулж таны ажлыг хөнгөвчилж өгнө.

  • Тээвэр зуучийн санал болгох үйлчилгээ
  • Гаалийн мэдүүлэг
  • Экспорт импортын бичиг баримтууд
  • Даатгал
  • Баглаа боодол
  • Агуулах
  • Таны бизнест ашигтай

Дээр дурдсанчлан тээвэр зуучийн байгууллага нь таны ачаа тогтсон цагтаа, товлосон газраа хүргэгдэхэд шаардлагатай бүх шатны арга хэмжээг таны өмнөөс гүйцэтгэдэг, хэрэв та тээвэр зуучид хандалгүйгээр тээврээ өөрөө гүйцэтгэвэл илүү өндөр төлбөр төлөх шаардлагатай болно. Харамч хүн хоёр дахин төлнө гэдэг дээ..

Хэрэв таны ачаа хугацаанаасаа хоцорвол тэд хариуцлага хүлээхгүй

Цаг агаар, эвдрэл, боомтын ачаалал, баярын өдрүүд гэх мэт гэнэтийн олон шалтгаанаас болж тээвэр хоцрох тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хугацаа хэтрэх асуудал нь тээвэр зуучийн мэдлээс хэтэрдэг. Гэсэн ч тэд аль болох асуудлыг тань түргэн шийдвэрлэх боломжит нөхцөлийг хайсаар байх болно.

Бичиг баримтаа нягтлаарай

Ачаагаа тээвэрлүүлэхийн өмнө бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд нь бүрэн эсэхийг сайтар нягтлах шаардлагатай. Хэрэв алдаатай эсвэл дутуу бичиг баримт өгвөл таны ачаа замаасаа төөрөх мөн гааль дээр саатах гэх мэт эрсдэлүүдтэй тулгарах болно гэдгийг анхаараарай.

Зарим бүтээгдэхүүн тээврийн тусгай нөхцөл шаардагддаг.

Тээвэр зуучид энэ тал дээр маш хатуу дүрэм баримталдаг бөгөөд зарим ачааг агаар болон далайгаар тээвэрлэхээс татгалздаг. Тусгай нөхцөл бүхий ачаа нь улс орон бүрд өөр өөр байдаг ч дийлэнхдээ дараах ангилалд багтдаг:

  • Аюултай ачаа (хортой болон шингэн бодис, зэвсэг)
  • Эм, эмийн бэлдмэл
  • Спирт
  • Зай
  • Түргэн мууддаг хүнс
  • Хурц үзүүртэй зүйлс
  • Тээвэр зуучаасаа нэмэлт үйлчилгээний талаар асуугаарай

Ихэнх тээвэр зуучийн компаниуд олон төрлийн нэмэлт үйлчилгээг танд санал болгох боломжтой тиймээс төвөгшөөлгүй тэднээс нэмэлт үйлчилгээний талаар лавлаж асуугаарай. Нэмэлт үйлчилгээнд тусгай ачааны ачилт буулгалт, ачаа хянах, хүргэлтийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ багтдаг.

Тээвэр зуучийн бүрдүүлэх материалууд

Тээвэр зуучийн байгууллага нь тээвэрлэлтийн явцад шаардагдах дараах бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө:

  • Нэхэмжлэл
  • Ачааны дагалдах бичиг
  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Хяналтын гэрчилгээ
  • Экспортын лиценз
  • Баглаа боодлын жагсаалт
  • Мэдүүлгийн баримт

Эдгээр баримт бичгүүдийг бүрдүүлснээр таны ачаа хүрэх газраа асуудалгүй хүрэх боломжтой.

Тээвэр зууч тань танилын хүрээ ихтэй юу?

Олон жилийн туршлагатай тээвэр зуучид салбарынхаа талаар өргөн мэдлэгтэй байхаас гадна танилын хүрээ маш өргөн байдаг. Энэ нь танд илүү хямд бөгөөд олон хувилбар санал болгох давуу талыг бий болгож байгаа юм.

Эцэст нь хэрэв та тээвэр зууч хайж байгаа бол манайд хандаарай. Бид таны бизнесийн итгэлт түнш чинь байж амжилтын тань нэг хэсэг болохдоо баяртай байх болно.

Хуваалцах

Хайлт хийх

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Экспортын ачааны тээвэр

Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас

Холбоотой мэдээ

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид...

Таны хором бүр үнэтэй

ҮНИЙН САНАЛ АВАХ