Мэдээ, Мэдээлэл

Тээврийн төрлүүд

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр

Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог.

Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас чингэлэгийн болон задгай ачааг Замын-үүд болон Сүхбаатар хилийн өртөөдөөр дамжуулан төмөр замын импорт, экспорт, транзит тээврийг хямд, шуурхай зохион байгуулж байна.

Европын Холбооны бүх улсууд болон Скандинавын орнуудаас төмөр замын тээврийг Беларусын Брест хилийн төмөр замын боомтоор, ОХУ-ын нутаг дэвсгэрээр, Транссибирийн төмөр замын сүлжээгээр, манай улсын хойд хил болох Сүхбаатар боомтоор дамжуулан зохион байгуулдаг.

Транссибирийн төмөр замаар дамжин ОХУ-ын Санкт-Петербург, Өмнөд Архангельск, Владивосток, Новороссийск боомтууд болон Европын холбооны бүх улсуудтай холбогддог бөгөөд энэхүү чиглэлд бид чингэлэгийн, задгай ачаа, битүү вагон тээврийг зохион байгуулдаг.

Дан төмөр замын тээвэрлэлтийн хугацаа ямар зайнаас тээвэрлэхээс хамаараад ойролцоогоор 7-30 хоног байдаг

Интермодал буюу далай, төмөр зам хосолсон тээвэр

Хамгийн хямд тээврийн төрөлд тооцогддог.

Бид бүх тивийн далайн боомтуудаас бүх төрлийн далайн чингэлэгээр болон задгай ачааг China Shipping Container Lines, COSCO, K-Line, CMA-CGM, MAERSK Line, Sinotrans Container Lines зэрэг дэлхийн томоохон усан онгоц, далайн чингэлэгийн компаниудтай хамтран ажиллаж, далайн боомт хүртэл зохион байгуулдаг.

Далайн боомтод ирсэн чингэлэгтэй болон задгай ачааг БНХАУ болон ОХУ-ын боомтуудтай холбогдсон төмөр зам, авто замын сүлжээгээр дамжуулан экспорт, импорт, транзит цогц тээврийг зохион байгуулж байна.

БНХАУ-ын Синган боомтоос Монгол Улс хүртэл 1870 км төмөр замтай бөгөөд Монгол Улсын нийт экспорт, импортын 80-85% нь БНХАУ-ын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг.

Далайд гарцгүй манай орны онцлог байдалд тохируулан бид дэлхийн 80 гаруй улсын 300 орчим харилцагч түншүүдийн өргөн сүлжээгээрээ дамжуулан импорт экспортын тээвэр ложистикийн үйлчилгээг далайн тээврээр зохион байгуулж байна.

Олон улсын авто замын тээвэр /TIR/, авто тээврийн түүвэр ачаа /LTL/ болон дотоодын авто тээврийн үйлчилгээ

Бид Европын Холбооны улсын бүх хотуудаас бүтэн TIR автомашинаар 90 куб.м хүртэлх ачааг найдвартай, шуурхай зохион байгуулж байна.

БНХАУ-ын бүх хотоос Эрээн/Замын-Үүд, Ганц мод/ Гашуун Сухайт, Улиастай/Бичигт, Сэхээ/ Шивээ хүрэн зэрэг боомтуудаар дамжуулан хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй ачааны тээвэрлэлтийг тогтмол найдвартай зохион байгуулдаг.

Бид өөрсдийн болон гэрээт авто тээврийн хэрэгслээр Монгол улсын өнцөг булан бүрт ачааг хүргэх бөгөөд манай тээврийн жолооч нар хариуцлагын даатгалтай.

ОХУ-ын аль ч хотуудаас Монгол руу Хиагт/ Алтанбулаг боомтоор дамжуулан хилийн гүний гаалийн бүрдүүлэлттэй ачааны тээвэрлэлтийг зохион байгуулдаг

 Европоос авто машинаар ачаа тээвэрлэх дундаж хугацаа манай гадаад агентын агуулахаас гарсанаас хойш 10-15 хоног байдаг.

ТИР машины авто тээвэр 7 хоногт 2-3 удаа тогтмол гарч байна.

Холимог тээвэр /AIR+LCL/ болон түүвэр ачаа тээвэр /LCL/

Бид бүх тивийн, бүх хотуудаас агаар, далай, төмөр зам, авто тээвэр хослуулсан холимог тээвэрлэлтийг /AIR+LCL/ 7-10 хоногт найдвартай зохион байгуулж байна.

Энэхүү тээвэрлэлтийг сонгосноор шууд агаарын тээврийг ашигласнаас 30-40%-иар тээврийн зардлыг хэмнэх боломжтой бөгөөд хугацааны хувьд өрсөлдөхүйц, сүүлийн үед их түгээмэл болж буй тээврийн төрөл юм.

Бид бүх улс орнуудаас хэрэглэгчийн захиалгын дагуу бүх төрлийн түүвэр ачааг / LCL/ далайн боомтуудын хооронд түүвэр чингэлгийн өргөн сүлжээг ашиглан, БНСУ-ын Инчон, Бусан, БНХАУ-ын боомтуудаар дамжуулан тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр тухайн түүвэр ачаа нь чингэлэг дүүртэл хүлээхгүйгээр түргэн шуурхай 25-30 хоногийн дотор Улаанбаатарт ирэх боломжтой.

Далайн тээвэр

Далайд гарцгүй манай орны онцлог байдалд тохируулан бид дэлхийн 80 гаруй улсын 300 орчим харилцагч түншүүдийн өргөн сүлжээгээрээ дамжуулан импорт экспортын тээвэр ложистикийн үйлчилгээг далайн тээврээр зохион байгуулж байна.

Үүнд

  • Бүх төрлийн чингэлэг тээвэрлэлт (Reefer, Flatrack, Open top, ISO tank, GP…etc)
  • Задгай ачаа болон төрөл бүрийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт (Ro/Ro, Bulk)
  • Хэтрүү овортой, хүнд жинтэй эсвэл тусгай зориулалтын нэмэлт хэрэгсэл шаардагдах (mafi-trailer) ачааны тээвэрлэлт
  • Далайн тээвэрлэлтийн баримт бичиг бүрдүүлэлт, тээвэр ложистикийн зөвлөх үйлчилгээ
  • Уг тээвэр нь ачаа тээвэрлэх зардлаа хэмнэхэд оновчтой тээвэрлэлтүүдийн нэг юм. Далайд гарцгүй манай орны онцлогт тохируулан 109 оронд байрлах 926 усан боомтуудын хооронд усан болон холимог тээвэрлэлтийг тухайн ачааны шинж чанар, төрлөөс хамаарч энгийн, хөргүүртэй задгай, тавцант чингэлгүүдийг ашиглан ашиглан далайн тээвэр зохион байгуулдаг.

Хуваалцах

Хайлт хийх

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Экспортын ачааны тээвэр

Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас

Холбоотой мэдээ

Тээврийн төрлүүд

Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид...

Таны хором бүр үнэтэй

ҮНИЙН САНАЛ АВАХ