Author: batenkh05@gmail.com
-

ЭКСПОРТЫН ТЭЭВЭР:
Бид Монгол улсаас уул уурхай, ноос ноолуур, арьс шир гэх мэт хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүнүүдийг TIR carnet бүхий автомашин ба далай, төмөр замын чингэлэгээр үйлчлүүлэгчийн хүссэн газарт найдвартай, түргэн шуурхай тээвэрлэх ложистикийн олон шийдэл бүхий экспортын үйлчилгээг санал болгож байна.
-

ДАЛАЙН ТЭЭВЭР:
Дэлхийн өнцөг булан бүрт байрлах агентуудаараа дамжуулан таны хүссэн ачаа барааг далайн бүх усан боомтуудаас тээвэрлэх боломжтой. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хамгийн уян хатан, хямд үнийг санал болгодог бөгөөд ачаа ачигдсанаас хойшхи бүхий л замын мэдээг цаг тухай бүрт нь мэдээлж, тээвэрлэлт болон бичиг баримтын асуудлаар бүх төрлийн зөвлөгөөг өгдөг.
-

АВТО ЗАМЫН ТЭЭВЭР:
Европын холбоо, Евроази, Азийн орнуудаас Монгол улс руу ТИР КАРНЕТ бүхий авто машинаар бүх төрлийн ачааг богино хугацаанд импортлохоос гадна экспортын тээвэрлэлт хийнэ. Хэрвээ таны ачаа бүтэн машин дүүрэхгүй бол түүвэр ачааны хувилбарыг та сонгон ашиглах боломжтой.
-

АГААРЫН ТЭЭВЭР:
Бид олон улсын агент болон агаарын тээвэрлэгчийн өргөн сүлжээгээр ачаагаа богино хугацаанд яаралтай авах хэрэгцээтэй үйлчлүүлэгчдэд зориулж хамгийн тохиромжтой шийдэлийг санал болгож байна. Агаарын тээвэр нь импорт экспортын түргэн муудах, температурын горим шаардсан, эмзэг, өндөр үнэтэй ачааг (хориглосноос бусад) хамгийн богино хугацаанд хүргэх шийдэл юм.
-

БҮХ ТӨРЛИЙН ЭНГИЙН АЧААНЫ ТЭЭВЭР:
Бид дэлхийн бүх орноос та бидний өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглэл, электрон бараа, барилгын материал гээд тээвэрлэх боломжтой бүхнийг төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна.
-

Карго болон тээвэр зуучлалын ялгаа нь юу вэ?
Олон улсын бизнес эрхэлж буй хэн бүхэнд логистикийн буюу тэр дундаа тээвэр зуучлалын асуудал тулгардаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд карго хэмээх ойлголт олон нийтийн дунд түгээмэл болоод байгаа билээ. Үнэндээ Карго болон Логистикийн компаниуд хоёр өөрөөр ажилладаг. Энэ удаагийнхаа нийтлэлээр “Карго” болон “тээвэр зуучын” ялгааг онцлон хүргэж байна. Карго нь голдуу 100кг-аас доош жинтэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг…
-

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Төмөр замын сүлжээМонгол улс далайд гарцгүй, далайгаас алслагдмал байрлалтай боловч Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийн дунд байрласнаараа уг дэд бүтцийг ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах өргөн боломж бүрдсэн байдаг. Бид 100 орчим улсыг хооронд нь холбосон төмөр замын сүлжээг ашиглан төмөр замын зуучийн…
-

Авто тээврийн үндэсний төв тээвэр зохицуулагчдаа чадавхжуулав
Улаанбаатар Автотээврийн үндэсний төв” (АТҮТ)-өөс энэ оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Үйлчилгээний чанарыг сайжруулахад тээвэр зохицуулагчийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг тус газрын 179 тээвэр зохицуулагчийг хамруулан зохион байгууллаа. Тээвэр зохицуулагч нь ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, ая тухтай, шуурхай хүргэх үйлчилгээг зохицуулж, зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд автотээврийн салбарыг…
-

Экспортын ачааны тээвэр
Монгол улсаас экспортолж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, тоног төхөөрөмж, түүхий эдийг таны хүсэл шаардлага, ачааны онцлогт тохирсон тээврийн хэрэгсэл, замналыг санал болгож, дэлхийн аль ч улс орон руу агаар, авто зам, төмөр зам, далайгаар түргэн шуурхай тээвэрлэн хүргэх үйлчилгээг үзүүлж байна. ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД: ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД: Хүнс, ургамал, мах,…
-

Тээврийн төрлүүд
Төмөр замын тээвэр Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог. Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас чингэлэгийн болон задгай ачааг Замын-үүд болон Сүхбаатар хилийн өртөөдөөр дамжуулан төмөр замын импорт, экспорт, транзит тээврийг хямд, шуурхай зохион байгуулж байна. Европын Холбооны бүх улсууд болон Скандинавын орнуудаас төмөр замын тээврийг Беларусын Брест хилийн төмөр замын боомтоор, ОХУ-ын нутаг дэвсгэрээр,…