Орос, Беларусийн тээвэрлэгчдийг "Европын Холбоо"-нд тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглолоо.

ОХУ-ын Гаалийн алба, Европын холбооны ОХУ болон Беларусийн орчмын улсуудын Галийн албанаас мэдээлсэнээр:

ОХУ-ын Гаалийн алба, Европын холбооны ОХУ болон Беларусийн орчмын улсуудын Гаалийн албанаас мэдээлсэнээр: Европын Холбооноос шинээр тогтоосон багц хориг арга хэмжээний хүрээнд ОХУ, Беларусь улсад бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийг өнөөдрөөс эхлэн ЕХ-ны нутагт нэвтрүүлэхгүй байхаар болжээ. ОХУ-ын зүгээс мөн адил хориг арга хэмжээ тогтоох магадлал маш өндөр тул цаашид Европын бүс нутгаас эдгээр улсын газар нутгаар транзит тээвэрлэлт хийгдэхгүй болох нь тодорхой байна. Одоогоор төмөр замын транзит тээвэр ямар нэгэн хориг хязгаарлалтад ороогүй байна! Иймээс цаашид хийгдэх захиалгыг төмөр замаар тээвэрлэх талаар илүү судлаж та бүхэнд цаг тухай бүрт нь мэдээлэл хүргэх болно.