Төмөр замын ачаа тээврийн ачаалал нэмэгдлээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тяньжинь боомтод хуримтлагдсан импортын чингэлгийг шуурхай татан авахаар эрчимтэй ажиллаж байгаатай холбоотой цаг үеийн байдал.

Улаанбаатар хотод өнгөрөгч 6-р сарын дундаас эхлэж ачаа тээврийн ачаалал ихэссэн ба баяр наадмын амралт тохиосонтой холбоотойгоор ачаа хүлээн авах гаалийн хяналтын талбай болон зам чөлөөлөх ажилд хүндрэл учирч Улаанбаатар хотруу чигэлсэн төмөр замын тээврийн ачаалал нь боломжит хүчин чадлаас хэд дахин ачаалалтай ажиллаж байна.
Уг ачааллаас үүдэн зарим тохиолдолд урд хилээс төмөр замаар тээвэрлэгдэж буй импортын тээвэр нь зам дундын өртөөд дээр болон хилийн боомт дээр түр зогсолт хийж зөвхөн Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар МЧ хүртэл 10-14 хоног орчим зарцуулагдаж тээврийн хугацаа удаашраж байгааг мэдэгдэж байна.
Дээр дурьдсан төмөр замын салбарт үүссэн хүндрэл, давагдашгүй нөхцөл байдлыг хүлээн авагч байгууллага, харилцагч та бүхэн ойлгож хүлээн авна уу.