Үйлчилгээ

WWW.khanjintrans.com

БҮХ ТӨРЛИЙН ЭНГИЙН АЧААНЫ ТЭЭВЭР:

Бид дэлхийн бүх  орноос та бидний өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглэл, электрон бараа, барилгын материал гээд тээвэрлэх боломжтой бүхнийг төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна.

WWW.khanjintrans.com

АГААРЫН ТЭЭВЭР:

Бид олон улсын агент болон агаарын тээвэрлэгчийн өргөн сүлжээгээр ачаагаа богино хугацаанд яаралтай авах хэрэгцээтэй үйлчлүүлэгчдэд зориулж  хамгийн тохиромжтой шийдэлийг санал болгож байна. Агаарын тээвэр нь импорт экспортын түргэн муудах, температурын горим шаардсан, эмзэг, өндөр үнэтэй ачааг (хориглосноос бусад) хамгийн богино хугацаанд хүргэх шийдэл юм.

WWW.khanjintrans.com

АВТО ЗАМЫН ТЭЭВЭР:

Европын холбоо, Евроази, Азийн орнуудаас Монгол улс руу ТИР КАРНЕТ бүхий авто машинаар бүх төрлийн ачааг богино хугацаанд импортлохоос гадна экспортын тээвэрлэлт хийнэ. Хэрвээ таны ачаа бүтэн машин дүүрэхгүй бол түүвэр ачааны хувилбарыг та сонгон ашиглах боломжтой.

WWW.khanjintrans.com

ДАЛАЙН ТЭЭВЭР:

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах агентуудаараа дамжуулан таны хүссэн ачаа барааг далайн бүх усан боомтуудаас тээвэрлэх боломжтой. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хамгийн уян хатан, хямд үнийг санал болгодог бөгөөд ачаа ачигдсанаас хойшхи бүхий л замын мэдээг цаг тухай бүрт нь мэдээлж, тээвэрлэлт болон бичиг баримтын асуудлаар бүх төрлийн зөвлөгөөг өгдөг.

WWW.khanjintrans.com

ЭКСПОРТЫН ТЭЭВЭР:

Бид Монгол улсаас уул уурхай, ноос ноолуур, арьс шир гэх мэт хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүнүүдийг TIR carnet бүхий автомашин ба далай, төмөр замын чингэлэгээр үйлчлүүлэгчийн хүссэн газарт найдвартай, түргэн шуурхай тээвэрлэх ложистикийн олон шийдэл бүхий экспортын үйлчилгээг санал болгож байна.

WWW.khanjintrans.com

ТҮҮВЭР АЧААНЫ ТЭЭВЭР:

Эрхэм үйлчлүүлэгч таны худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн агуулахад цуглуулан, бусад ачаатай хамт чингэлэг болон автомашинаар тээвэрлэнэ. Та бүхэн манай тээврийн менежерүүдэд ачааны мэдээллээ өгсөнөөр бид таны ачаанд тохирсон тээврийн оновчтой гаргалгаа болон хямд үнийг санал болгох болно.

-Европын холбооны улс, хотуудаас

  • -Зүүн Ази, БНХАУ
  • -БНСУ
  • -Япон
  • -БНТУ
  • -АНУ-аас тогтмол тээвэрлэн хүргэж байна.

WWW.khanjintrans.com

ТРАНЗИТ ТЭЭВЭР:

Ази Европыг холбосон (Наушки Эрээн чиглэлийн) Монголоор дамжин өнгөрөх Сүхбаатар         Улаанбаатар        Замын-Үүд чиглэлийн төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казакстаны коридороос 513 км, Манжуурынхаас 748 км дөт юм. Иймд 2 том гүрний дунд орших бидний хувьд маш том эдийн засгийн боломж тул манай хамт олон трансит тээврийг нэмэгдүүлэх тал дээр хичээн ажилладаг.

WWW.khanjintrans.com

ОВОР ЖИНТЭЙ БОЛОН ТӨСЛИЙН ТЭЭВЭР

Манай хамт олон хэтрүү овортой,  хүнд жинтэй техник тоног төхөөрөмж болон тээвэрлэлтийн тусгай нөхцөл, зохион байгуулалт шаардсан бусад олон төрлийн төслийн тээвэрлэлтүүд хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай бөгөөд урьдчилан мэдээлэл зөвлөгөө авч үйлчлүүлсэнээр ачаа бараанд учрах аливаа эрсдэлээс хамгаалагдах бүрэн боломжтой.

WWW.khanjintrans.com

АЮУЛТАЙ АЧААНЫ ТЭЭВЭР:

Аюултай ачааны онцлог нь энгийн зорчигч тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглосон байдгаас гадна зарим улс орон төмөр замаар тээвэрлэхийг, эсвэл бүр улсаараа дамжуулан тээвэрлэхийг хориглодог.

Химийн болон аюултай ачааны тээвэрлэлт нь тусгай дүрэм журмын дагуу зохион байгуулагдаж цогц байдлаар логистик шийдлүүд шаардагдах үйлчилгээ бөгөөд манай тусгайлан бэлтгэгдсэн, туршлагатай баг эрхэм үйлчлүүлэгч харилцагч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж байна.

WWW.khanjintrans.com

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг илгээх, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсөний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм.

Таны хором бүр үнэтэй

ҮНИЙН САНАЛ АВАХ